Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд барелл бичгээр хэвлэсэн нэхэмжлэлийн загвартай боллоо
2024-12-04 | 532Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэддээ зориулан барелл бичгээр хэвлэсэн нэхэмжлэлийн загвартай боллоо.
Ийнхүү харааны бэрхшээлтэй иргэд нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд дөхөм болох иргэд хоорондын зээлийн гэрээ, гэрлэлт цуцлуулах, ажилласан байдал тогтоолгох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтын амьдралтай байсныг тогтоолгох, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах зэрэг нийтлэг загваруудтай танилцах боломжтой боллоо. Энэ талаарх мэдээллийг Олон Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээнд ирсэн иргэддээ мөн танилцуулж ажилласан.