-1

“Дохионы хэлний видео дуудлагын” үйлчилгээг нэвтрүүллээ

2024-10-09    |   410

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан “Дохионы хэлний видео дуудлагын” үйлчилгээг нэвтрүүллээ.

Уг үйлчилгээ нь хэл сонсголын бэрхшээлтэй иргэн шүүхэд видео дуудлагын операторчоор хэлмэрчлүүлэн тус шүүхийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Үр дүнд нь сонсголын бэрхшээлтэй иргэд заавал хэлмэрч дагуулан явах шаардлагагүй болж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд дөхөм болж байна.

Сонсголын бэрхшээлтэй иргэд та бүхэн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хандан үйлчилгээ авна уу.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .