ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ
2024-12-22 | 455Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдох
судалгаануудыг гаргаж, зорилго, үр дүн, ач холбогдлыг дүгнэлээ.
Шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулагдсан өнөөдрийн уулзалтаар шүүхийн 2021, 2022 онуудад хүлээн авч шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн чанартай холбоотой давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан хэрэг, мөрдөн байцаалтад буцаан хэргийн үндэслэл, түдгэлзүүлсэн хэрэг, шүүх хуралдаан хойшлуулсан үндэслэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн гүйцэтгэх хуудасны хугацаатай холбоотой мэдээлэл, эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн ашиглалтын талаарх судалгаа, мэдээллүүдэд үнэлэлт дүгнэлт хийж цаашид анхаарч ажиллах асуудлуудад санал хүсэлтээ гаргаж хэлэлцлээ.
Энэхүү уулзалтаар хэлэлцсэн асуудлын хүрээнд түдгэлзүүлсэн хэрэг, шүүх хуралдаан хойшлуулсан үндэслэлүүдэд дүгнэлт хийж холбогдох байгууллагуудад санал хүсэлт хүргүүлж ажиллах, дотоод ажлын хүрээнд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажлын ачаалал, хариуцуулах ажил үүргүүдийн талаар хэлэлцэж холбогдох саналыг шүүхийн Тамгын газарт гаргаж шийдвэрлүүлэхээр боллоо.
Тус шүүх 2022 онд эрүүгийн 424 хэрэг, зөрчлийн 710 хэрэг, хянан магадлангийн 103 материал шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхэд 57 гомдол, эсэргүүцэлтэй хэрэг хүргүүлснээс 51 хэрэг хянагдаж шийтгэх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн 18, өөрчлөлт оруулсан 20, хүчингүй болгосон 11 хэрэг, 2 хэргийг хэлэлцэхгүй орхижээ.
Хяналтын шатны шүүхэд 9 гомдол, эсэргүүцэлтэй хэрэг хянагдаж шийтгэх цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулсан 3, хүчингүй болгосон 1 хэрэг, 5 хэргийг хэлэлцэхгүй орхисон байна.