Иргэний шүүхийн мэдээлэл
2024-12-21 | 659Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдох
судалгаануудыг гаргаж зорилго, үр дүн, ач холбогдлыг дүгнэлээ.
Шүүхийн тамгын газраас шүүгчдийг мэдээллээр хангаж ажлын хүрээнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон 2021, 2022 онуудад хүлээн авч шийдвэрлэсэн хэргийн чанартай холбоотой давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан хэрэг, түдгэлзүүлсэн хэрэг, шүүх хуралдаан хойшлуулсан үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх дундаж хугацааны мэдээлэл мөн Иргэн-2014 системийн ашиглалтын талаарх судалгаа, мэдээллүүдэд үнэлэлт дүгнэлт хийж цаашид анхаарч ажиллах асуудлуудад санал хүсэлтээ гаргаж хэлэлцлээ.
Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээлэл:
- Хүлээн авсан нэхэмжлэл 2406
- Хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэл 147
- Буцаасан нэхэмжлэл 12
- Шийдвэрлэсэн хэрэг 2119
Хүлээн авч шийдвэрлэсэн иргэний хэргийн тоог 2021 онтой харьцуулахад нэхэмжлэл 312 буюу 14.9 хувь, шийдвэрлэсэн хэрэг 739 буюу 53.6 хувиар өсөж ачаалалтай ажилласан үзүүлэлттэй байна.