-1

Төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа

2024-12-22    |   584

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг хүний ажиллаж байсан байдал болон малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхэд анхаарах асуудлаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тасаг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй уулзалт, зөвлөгөөн хийж хамтран ажиллах санал, хүсэлтээ хэлэлцэв.

Тус уулзалтаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгддэг хүсэлт, иргэний хэргийг шийдвэрлэх явцад нотлох баримт бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох судалгаа, баримт мэдээллийг бэлтгэн танилцуулж цаашид анхаарч ажиллах асуудлаар хэлэлцэж мэдээлэл солилцлоо.     

 

 

. . .