Жендерийн сургалт зохион байгууллаа
2024-10-09 | 493Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын 2023 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд “Жендерийн тухай ойлголт, Монгол Улс дахь жендерийн нөхцөл байдал, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг Монгол Улсын Жендерийн үндэсний хорооны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа хүрэлцэн ирж хийв. Сургалтын үер байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд жендертэй холбоотой асуудлуудыг тусгах, шүүхийн практикт хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэглэх асуудлаар санал солилцов.
Бидний хүсэлтийг хүлээн авч мэдээлэл өгсөн О.Буянаа танд талархал илэрхийлье.