-1

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ.

2025-06-29    |   28

2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн дөрвөн суманд гарсан ойн түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны болон орон нутгийн иргэд хүнд нөхцөлд ажиллаж байна.

Дархан-Уул аймаг дахь шүүхийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын аяныг санаачлан зохион байгуулж, цугларсан хандивын мөнгийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Онцгой нөхцөлд үүргээ нэр төртэй биелүүлж буй алба хаагчдад сэтгэлийн дэм, бодит дэмжлэг үзүүлэх нь иргэн, байгууллагын нийгмийн хариуцлагын нэг хэлбэр бөгөөд хүнд нөхцөлд ажиллаж буй Онцгой байдлын алба хаагчдадаа туслалцаа үзүүлэхийг уриалж байна.

                                             ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .