Ахлах ангийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
2024-12-22 | 466“Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Дархан технологийн сургуулийн Ахлах 11б ангийн багш, сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Дархан технологийн сургуулийн Ахлах сургуулийн 11б ангийн сурагчид 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх, Дархан-Уул аймгийн Давж заалдах болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдад Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Ц.Ганхуяг, Б.Билгүүн нар “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдвээр, Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа захиргаа, эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл болон иргэд шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргах, хэрхэн үйлчилгээ авах талаар, Дархан-Уул аймгийн Давж заалдах болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын дарга З.Баяржаргал нар сурагчидтай болзошгүй гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тус тус мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
*Монгол улсын Шинжлэх ухаан технологийн сургуулийн харьяа Дархан технологийн сургуулийн ахлах сургуулийн 11б ангийн сурагчдад цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье*
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР