-1

Шүүгч, ажилтнууд цусаа хандивлав

2024-11-22    |   467

Монгол Улсын цусны нөөцийг тасалдуулахгүй байх эрхэм хүндтэй үйлсэд шүүгч, ажилтнууд нэгдэж цусаа хандивлалаа.

Цусны донор болохын тулд 18-60 насны 45 кг-аас дээш жинтэй, хууч өвчин эмгэггүй,  аливаа төрлийн вирусгүй бол иргэн та донор байж болно. Эрэгтэйчүүд 2 сар тутам, эмэгтэйчүүд 3 сар тутам өгч болох бөгөөд насанд хүрсэн хүнд дунджаар 4-5 литр цус байдаг, эрүүл хүн нэг удаад 350 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөх боломжтой юм.

Таны өгсөн цусыг төрөхийн хүндрэл, гэмтлийн цус алдалт, томоохон хагалгааны үед болон хорт хавдар, цусны эмгэгийн үед хэрэглэдэг байна.

 Тус шүүхийн хэмжээнд анх удаа болон 72 удаа цусаа хандивласан шүүгч, ажилтнууд байдаг бөгөөд улс үндэстэн бүхэнд цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн  үнэ цэнэтэй салшгүй холбоотой тул иргэн, байгууллага хамт олныг цусаа хандивлах сайн үйлсэд нэгдэхийг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн хамт олны зүгээс уриалж байна.

. . .