Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо
2024-11-23 | 534Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газар дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.
Мэдээлэл солилцох хамтарсан ярилцлагын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улирал бүрд хийгдэж буй эрүү, иргэний хэргийн хөдөлгөөний цахим хяналтын дүн мэдээллийг танилцуулж, шүүхийн захиргааны ажилтнуудад харилцаа, хандлагадаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллах талаар зөвлөмж, мэдээлэл өгөв.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .