Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийлээ
2024-12-22 | 449Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн боловч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж уг тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй этгээдүүдийг дуудан ирүүлэх ажиллагааг шүүхийн Тамгын газрын даргын баталсан удирдамж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу хүн хүчийг нэмэгдүүлэн зохион байгууллаа.
Уг ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 07-10, 17, 22-ны өдрүүдэд Дархан, Хонгор, Шарын гол сумдад явуулж хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 8 этгээдийг ирүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэв.
Цаашид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.