-1

Сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

2024-10-09    |   434

Од цогцолбор сургуулийн нийгмийн сонгоны 10 дугаар ангийн 2 бүлгийн 58 сурагчид багш ажилтны хамт хүрэлцэн ирж шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сурагчдад “Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн тухай ойлголт-Шүүхийн эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь”, “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”, “Хэрэг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог”, “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Архи, мансууруулах бодис, электрон тамхины хор хөнөөл” сэдвүүдээр мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултуудад хариулт өглөө.

* ОД ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГШ СУРАГЧДАД СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ*

. . .