-1

“Байгалиа хамгаалъя” аянд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар нэгдлээ

2024-12-21    |   683

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран “Байгалиа хамгаалъя” нөлөөллийн аяныг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хооронд идэвхтэй зохион байгуулж, энэхүү аянд тус шүүхийн Тамгын газар нэгдлээ.

    Энэ аяны хүрээнд бид 04 дүгээр сард “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор зохион байгуулагдсан  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аянд оролцож иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд байгальд ээлтэй орчин бүрдүүлэх, ажлын орчин нөхцөлөө эрүүл аюулгүй байлгах талаар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажил, Зулзагын голын сургалтын төвд мод тарих, хаягдал батарейг цуглуулах хайрцаг аялуулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

    Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар хүрээлэн буй орчны эсрэг 6 хэргийг шийдвэрлэсэн байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага бүр байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах нь чухал ач холбогдолтой билээ.

. . .