-1

Манай хамт олны эрч хүчтэй, стрессээс ангид ажлын өдрүүд үргэлжилсээр

2024-12-26    |   439

Хамт олныхоо эрч хүчтэй, инээд хөөртэй, стрессээс ангижрах хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаан, эрүүл мэнд, дархлаажуулалтыг дэмжсэн ажлуудыг энэ удаа “Шүүхийн сургалт хариуцсан баг” хариуцан аарц, витамин, жимсний коктейлыг бэлтгэж шүүгч, ажилтнууддаа өгч, ажлын өдрүүдэд хөгжөөнд тоглоом, буухиа уралдаан, дасгал хөдөлгөөн хийх, Зулзагын сургалт, амралтын төвд сургалт зохион байгуулж, мод тарих, услах ажлыг өрнүүлэн байгальдаа өнгө нэмж, аз жаргалыг түгээлээ.

Бидний ажлын онцлог бусдын асуудлыг сонсож, тэдний маргааныг зөв шударга шийдвэрлэхийн тулд хамтдаа бүхий л эрч хүч, энерги зарцуулан ажилладаг тул ажлынхаа 10-20 минут, цайны цагийн завсарлагаагаа өөрсдийнхөө оюуны алжаал, ядаргааг тайлахад зарцуулж Ажлын өдрийн турш жижиг завсарлагууд авч байх нь чухал билээ.

Стрессийг анагаах хамгийн үр дүнтэй эм бол инээд, инээж хөхөрснөөр цусны эргэлт сайжирч, булчин амардаг бөгөөд сэтгэл судлаачдын хэлж буйгаар “Чи юунаас болж инээх нь үүнд огтхон ч хамаагүй, инээж л байвал болох нь тэр” гэж хэлдэг тул бие биедээ инээмсэглэл бэлэглэе.

. . .