-1

ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДЭЭ СОНГОЛОО

2025-03-12    |   107

     

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 180 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар өөрчлөн байгуулагдаж 2025 оны анхны хуралдаанаа хийж Ёс зүйн дэд хорооны  гишүүдээ сонголоо.

         Байгууллагын Ёс зүйн дэд хороонд төрийн захиргааны 3 албан хаагч, төрийн үйлчилгээний 2 албан хаагч хамт олныхоо саналаар сонгогдов.

            Ёс зүйн дэд хорооны сонгогдсон гишүүд анхны хуралдаанаараа дарга, нарийн бичгийн даргаа сонгож, хуралдааны дэгээ тогтоож, цаашид хийж гүйцэтгэх ажлууд болон зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлын талаар хэлэлцлээ.

            Тус хуралдаанаар төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах талаар сургалт хийж байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг танилцуулан мэдээлэл өгөв.

 

“Ёс зүйтэй, мэргэшсэн төрийн албан хаагч байхыг бид зорино”

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .