СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА
2025-02-27 | 69Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн Б.Ариунаа багштай 9б бүлгийн сурагчид 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Нийгэм судлалын хичээлийн цагаараа “Хууль хэрхэн хэрэгждэг вэ” сэдвийн хүрээнд Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон шүүх хуралдааны танхимтай танилцлаа.
Багш, сурагчдыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Энхжин нээлттэй шүүх хэсэгт угтан авч шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүхийн үйл ажиллагаатай танилцууллаа.
Мөн шүүгч Б.Ихтамир мэргэжил сонголт, шүүгч мэргэжлийн онцлог, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Тус шүүхийн үйл ажиллагаатай танилцсан багш, сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР