АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2025-02-27 | 53Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газраас Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу “Могой жилийн цагаан сарын баяр”-ыг угтан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ахмад шүүгч, ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус уулзалтаар “Дархан-Уул аймаг дахь шүүхийн ахмадын салбар зөвлөл”-ийн даргаар ахмад шүүгч С.Энхжаргал сонгогдож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.
Ахмад шүүгч, ажилтнууддаа эрүүл, энхийг хүсэн ерөөе, та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэй.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .
Цаг үеийн мэдээ
06