ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-02-27 | 8Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай 2025 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний дагуу мэдээлэл солилцох уулзалт хийж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлт, “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын талаар Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг мэдээлэл өгөв.
Тус уулзалтаар 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийн мэдээлэл, цаашид хамтран ажиллах санал, хүсэлтүүдээ хэлэлцэж дээрх журмуудыг хэрэгжүүлж ажиллахад гарч буй хүндрэл, бэрхшээл, ажлын уялдаа холбооны талаар харилцан ярилцаж мэдээлэл солилцов.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР