-1

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ОРДНЫ БАРИЛГЫН ШАВ ТАВИЛАА

2025-04-18    |   59

      Монголын Улсын шүүхийн түүхэнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн шүүхийн байр Дархан-Уул аймагт сүндэрлэн босохоор өнөөдрийн билэгт сайн өдөр барилгын шавыг тавьлаа.

     Энэхүү барилга нь зөвлөлдөх тасалгаа бүхий 8 шүүх хуралдааны танхимтай, оролцогч олонтой хэрэг маргаан хянан шийдвэрлэх 105 м.кв талбайтай, нэг шүүх хуралдааны танхимтайгаар баригдана. Мөн өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн, эд мөрийн баримт хадгалах, архив, шүүхийн өрөөнүүд нь тус тусдаа учраас үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн зохион байгуулалтай юм. Мөн шүүгдэгч, яллагдагч нь түр саатуулах өрөөнөөс эрүүгийн шүүх хуралдааны танхим руу тусдаа орж гарахаар хөдөлгөөнийг зохицуулсан зэрэг нь шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг архитектурийн шийдлээр хангахыг зорьсон байна.

Барилгын үндсэн гүйцэтгэгчээр “Бүтээлч трейд” ХХК шалгарч, барилгыг 2026 оны 8-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөн барилгын ажлыг эхлүүлэв.

Шав тавих үйл ажиллагаанд:

  • Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг
  • Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
  • Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр
  • Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга
  • Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр
  • Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал
  • Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул
  • Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Нарантуяа
  • Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Алтантуяа
  • Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал, Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид, гүйцэтгэгч компанийн ажилтнууд оролцлоо.

Шав тавих арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

 ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .