ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-04-19 | 52Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай хамтран шүүхийн аюулгүй байдлыг хангах, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааны талаар уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлт, “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”, “Онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах төлөвлөгөө”, “Шүүхийн байрыг хамгаалах харуулын заавар”-ын талаар Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааны явц, биелэлтийн талаарх судалгаа, мэдээллийг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Наранцацрал нар өгөв.
Уулзалтын үер Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа, шүүгч М.Оюунцэцэг, шүүгч Б.Ихтамир нараас шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй байгаа хэргийн оролцогчдыг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааны явц тус ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудлаар санал хэлж Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас 2024 онд хийсэн ажлууд, шүүхийн харуул, хамгаалалт, дэг сахиулах ажиллагаа, хуяглан хүргэлттэй холбоотой ажлуудын талаар санал хүсэлтүүдээ солилцлоо.
Мөн шүүхийн Тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн биечилсэн хяналтын явцад хэлэлцэгдсэн шүүхийн аюулгүй байдалтай холбоотой ажлын талаарх дүн мэдээлэл, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй байгаа хэргийн оролцогчдыг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааны явц, лац хүлээлцэх ажлыг чанаржуулах, дээрх журмын хэрэгжилтийн талаар анхаарах асуудлаар ярилцаж цаашид хамтын ажиллагааны хүрээнд өдөр тутмын ажлын мэдээлэл солилцох дотоод чат нээх, цагдаагийн байгууллагаас дээрх ажиллагааны талаарх илтгэх хуудсыг хэрэг бүрд бичиж ирүүлж хэвших, сар бүр явцын мэдээлэл ирүүлэх, улирал бүр уулзалт хийж өмнөх уулзалтаар хэлэлцсэн ажлуудын биелэлтийг хэлэлцэж байхаар шийдвэрлэлээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР