-1

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЖ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-04-19    |   16

Тус шүүхийн Тамгын газар шуурхай зөвлөгөөнөө хийж “Шүүхийн сургалтын төлөвлөгөө”-ний дагуу Мэдээллийн аюулгүй байдлын талаарх сургалтыг мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Баярмагнай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хяналт шалгалтын дагуу хийж гүйцэтгэх ажлын талаар Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг нар мэдээлэл хийж үүрэг даалгавар өглөө.

“Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ын дагуу эрх зүйн акт албажсаны дараа 10 хоногийн дотор shuukh.mn цахим системд нууцлалыг хангаж байршуулж хэвших талаар мэдээлэл өгөв.

Шуурхай зөвлөгөөнөөр хэргийн хөдөлгөөний чиглэлээр дараах мэдээллүүдийг хийж, өдөр тутамдаа анхаарч ажиллах ажлуудын талаар санал хүсэлтээ солилцов.

• Эрүү, иргэн, захиргааны хэргийн болон эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрх зүйн актыг холбогдох системүүдэд хугацаанд нь байршуулсан эсэх

• Эрх зүйн актууд, эрүү, иргэн, захиргааны хэргүүдийг архивд хугацаанд нь хүлээлгэн өгсөн эсэх

• Шүүх хуралдааны тэмдэглэлийг хугацаанд нь албажуулсан эсэх

Shuukh.mn, live.shuukh.mn-ийн мэдээллүүдийг тус тус хийв.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .