-1

ЕННЕАГРАМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-06-30    |   111

ЕННЕАГРАМЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны төлөвлөгөөний дагуу Сэтгэл судлаач, Еннеаграмм судлалын багш Г.Халиун удирдан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад “Хувь хүний онцлог, өөрийгөө  танин мэдэх, стрессээ зөв удирдаж харилцааны ур чадвараа сайжруулах нь” чиглэлээр сургалт зохион байгууллаа.

 

Еннеаграм гэдэг нь хүний зан төлөвийг 9 үндсэн хэв шинжид хувааж, тэдгээрийн хоорондын харилцааг тодорхойлдог сэтгэл зүйн загвар бөгөөд энэхүү систем нь зан төлөвийн тестээр дамжуулан өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө онцлогийг тодорхойлох, үүн дээрээ тулгуурлан давуу талаа хөгжүүлж, сул талаа ажиглаж засах боломжийг олгож, хамгийн сайн чиглүүлдэг сургалт юм.

 

Тус сургалтад 13 шүүгч, шүүхийн захиргааны 55 ажилтан оролцож баг болж суралцагч бүр  өөрийн давуу болон сул тал, зан төлөвийн онцлог болон харилцаан дээр анхаарах зүйлүүд, мөн хөгжүүлэх шаардлагатай ур чадваруудын талаар суралцаж, хамт олны дунд ярилцлага өрнүүлэн сургалтад идэвхтэй оролцлоо.

. . .