-1

ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-15    |   9

Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас хуулийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, албадан эмчилгээнд явуулах, ял солих ажиллагаатай холбоотой прокурорын санал, материал хүлээн авах ажиллагаа,  шийтгэх цагаатгах тогтоол хуулийн хугацаандаа прокурорт хүргэгдсэн эсэх, шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гүйцэтгэх хуудас хүргүүлэх  талаар холбогдох мэдээлэл, судалгааг байгууллага тус бүрээр танилцуулж тулгамдаж буй ажлуудын талаар санал, хүсэлтээ хэлэлцэв.

Уулзалтын үер Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч Н.Идэр, шүүгч Б.Гэршихбөртэ, шүүгч Б.Бат-Амгалан нараас зөрчлийн хэрэгт хийгдэх ажиллагаа болон эрх хасах талаар, шүүгч Г.Энхцэцэг, шүүгч Б.Номин нараас гүйцэтгэх хуудаст тавигдах шаардлага, гүйцэтгэх хуудас хүргүүлэх, хүлээн авахад анхаарах асуудлуудыг ярилцаж хамтын ажиллагааны хүрээнд шийдэлд хүрэх саналуудыг хэлж  шүүхийн Тамгын газраас шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор эрэн сурвалжилж буй этгээдийн талаарх мэдээллийг сар бүр ирүүлж харилцан мэдээлэл солилцож холбогдох журмын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар ярилцаж, камер нэмэгдүүлэх, ажлын бус цагаар ажиллах албан хаагчдын нэрсийг тогтмол өгөх, гүйцэтгэх хуудастай холбоотой асуудлаар дахин судалгаа хийж ярилцахаар боллоо.

. . .