БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХУУДАСТАА ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭЛЭЭ
2025-10-09 | 33Хараагүй болон сул хараатай иргэдэд шүүхийн үйл ажиллагааг таниулах, мэдээ мэдээллээр хангах, тэдний шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд хандан байгууллагын цахим хуудаст үнэлгээ хийлгэлээ.
Байгууллагын цахим хуудаст https://www.darkhancourt.mn/ үнэлгээ хийлгэж тайланг ирүүлсний дараа холбогдох хөгжүүлэлтийг хийснээр хараагүй иргэдийн шүүхийн байгууллагуудтай харилцах, мэдээлэл авах үйлчилгээний хүртээмж, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Энэ ажлын хүрээнд тус шүүхийн Тамгын газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Алтанбаяр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд очин харилцан мэдээлэл солилцож, хараагүй болон сул хараатай иргэнд шүүхийн үйлчилгээг хэрхэн хүртээмжтэйгээр хүргэх талаар туршлага судаллаа.
Манай ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очирренчин танд талархал илэрхийлье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР