СУРАГЧИД ШҮҮХЭД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
2025-10-09 | 23Шинэ алхам сургуулийн 9 дүгээр ангийн 35 сурагчид, багшийн хамт хүрэлцэн ирж шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдад “Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн тухай болон шүүхэд итгэх иргэдийн итгэлийн тухай ойлголт”, “Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”, “Шүүгчид нөлөөлөх нөлөөллийн тухай ойлголт”, “Хэрэг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог”, “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Электрон тамхины хор хөнөөл”, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчны гэмт хэрэг зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
* ШИНЭ АЛХАМ СУРГУУЛИЙН БАГШ СУРАГЧДАД СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ*