-1

ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ

2025-10-09    |   2

Байгууллагын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу шүүхийн барилга байгууламж болон түүний гадна орчинд аюулт үзэгдэл, гамшиг үүссэн үед Мэргэжлийн ангийн гишүүдийн хүлээх үүрэг, хэрхэн ажиллах талаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангитай хамтран танхимын сургалт зохион байгуулж, дадлага сургуулилт хийлээ.

            Тус сургалтын үеэр галд болон газар хөдлөлтөд нэрвэгдэгчид хэрхэн тусламж үзүүлэх арга, анхан шатны тусламж үзүүлэх үе шатууд, хиймэл амьсгал өгөх, галд түлэгдсэн, гар хөл нь хугарсан хүнд боолт хийх талаар дадлага хийж гал унтраах тоног төхөөрөмж, хэрэгслүүдтэй танилцав.

            Энэхүү онолын болон дадлагын сургалтын ач холбогдол нь байгууллагын Гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийж Мэргэжлийн ангийн гишүүдийг шинэчлэн томилгоожуулж, гамшгийн үед онцгой байдлын газар, эмнэлэг бусад эрх бүхий байгууллагын тусламж ирэх хүртэл хугацаанд дотоод нөөц боломжид тулгуурлан, Мэргэжлийн ангийн гишүүд учирч болох аюул, эрсдэлийг тодорхой түвшинд байлгах, бууруулах, хүний амь, байгууллагын эд хөрөнгө, хавтаст хэрэг, баримтуудыг гамшигт өртөхөөс сэргийлэх, эрх бүхий байгууллагын шуурхай багт мэдээллийг хүргэж ажиллах мэдлэг, дадлага олж авсанд оршиж байна.

            Мэргэжлийн ангийн гишүүд хүн нэг бүрийн үүргэвчинд байх байвал зохих зүйлийг бэлтгэн Гал унтраах ангийн захирагчид шалгуулан, иж бүрдлийг бүрэн хангах заавар зөвлөмж авч, үүргэвчид байгаа эд зүйлийг хэрхэн зөв ашиглах талаар мэдээлэл авч сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

            Гамшгийн үеийн дадлага, сургалтыг хамтран зохион байгуулсан Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн захирагч, Хошууч А.Зориг, Эмч-Сэтгэл зүйч, Дэслэгч А.Пүрэвбат, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, Ахлах дэслэгч Г.Нандин-Эрдэнэ нартаа шүүхийн хамт олноос талархал илэрхийлж, эрдэнэт хүний амь нас, эх орныхоо үнэт зүйлийг хамгаалах эх үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .