СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-10-16 | 7Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, төрийн албан хаагчдын сургалтын төлөвлөгөөний дагуу шүүхийн захиргааны ажилтнуудад Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяаг урьж “Хүний эрх”, “Жендерийн үндсэн ойлголт’’, “Жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого төлөвлөлт”, “Ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар Жендерийн үндсэн ойлголтоо бататгаж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн заалтын дагуу дасгал ажиллаж, эхнэр нөхрийн үр хүүхэд, ахмад настнаа асрах, гэр ахуйн ажил зэрэг гэрийн хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээний тухай ярилцав.
Хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөд жендерийн тэгш байдлыг харгалзах, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах тухай болон ажлын байрны дарамт, бэлгийн дарамтын талаарх мэдээллийг хүргэж, анхаарах асуудал, зөвлөмжийг өглөө.
Бидний хүсэлтийг хүлээн авч сургалт зохион байгуулж сонирхолтой мэдлэг, мэдээлэл өгсөн Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяад талархал илэрхийлье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР