-1

СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

2025-11-14    |   5

2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн “Союз” сургуулийн Ш.Сүнжидмаа багштай 8А ангийн сурагчид Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Наранцацрал сурагчдыг хүлээн авч шүүхийн дотоод орчин, шүүх хуралдааны танхимуудын зохион байгуулалттай танилцуулж, “Монгол Улсын шүүхийн тогтолцоо”, “Шүүхийн тухай ойлголт ба шүүхэд итгэх иргэдийн итгэл”, “Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, харилцан ярилцлага өрнүүлэв.

Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар нь хүүхэд, өсвөр үеийнхний хууль эрх зүйн мэдлэгийг дэмжих, шүүхийн үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шүүхтэй танилцах аяллыг тогтмол зохион байгуулж, хамтран ажиллаж байна.

Сургууль, багш, сурагчдад сурлага, спорт, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .