-1

“Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцлоо.

2025-12-16    |   125

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн” 2025 оны 11 дүгээр сарын 22–23-ны өдрүүдэд Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Тус тэмцээнд хууль сахиулах чиг үүрэг бүхий 15 байгууллагын 190 гаруй тамирчид оролцож Штангтай суулт, Хэвтээ шахалт, Штангтай таталт гэсэн гурван төрөлд авхаалж самбаагаа сорьж Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын тамирчин Бичиг хүргэгч, Дархан-Уул аймгийн заан Д.Энхтүвшин 120 кг жинд Суултын төрөлд, Таталтын төрөлд тус тус Хүрэл медаль,

Бичиг хүргэгч, Пауэрлифтингийн спортын мастер Б.Мөнхдөл 74 кг жинд Суултын төрөлд Алтан медаль, Таталтын төрөлд Хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.

Шүүхийн байгууллагаа төлөөлөн амжилттай оролцож, бахдам амжилт гаргасан тамирчдадаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

 

. . .