СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-11-28 | 8Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны төлөвлөгөөт ажлын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч Цагдаагийн ахмад Б.Батцэцэгийг урьж “Ажилтны сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд шүүхийн тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар өөрийгөө хэрхэн бодитоор үнэлэх, асуудал хүн бүрд тохиолддог ба хэрхэн шийдвэрлэдгээрээ ялгаатай, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлах тухай харилцан ярилцаж, мэдрэмжээ хуваалцлаа.
Сургалтын төгсгөлд нийт албан хаагчдын дунд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон холбогдох журмуудын хүрээнд мэдлэг бататгах сорилын тэмцээн явуулж, ялагчийг тодрууллаа.
Мэдрэмж илэрхийлсэн дараах үгсийг өдөр тутамдаа бусдад харамгүй хэлж, өөрийн болон бусдын сэтгэл зүйг хайрлая.
ХАЙРТАЙ-БАЯРЛАЛАА-УУЧЛААРАЙ


