-1

“ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАГДЛАА

2025-12-16    |   3

Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажилласан тэргүүний байгууллага, албан хаагчдыг шагнан урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хүндэтгэлийн танхим”-д зохион байгуулагдав.

Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай хамт олноо манлайлан ажиллаж “Тэргүүний ажилтан”-аар шалгарч шагнагдлаа.

Шагнагдсан Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг танд ажлын өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .