-1

"ЗӨРЧИЛДӨӨНИЙ ОЙЛГОЛТ БА ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-20    |   12

"Зөрчилдөөний ойлголт ба эвлэрүүлэн зуучлалын ач холбогдол" сэдэвт сургалтыг Дархан-уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа удирдан явууллаа.

Сургалтаар хувь хүний хандлагын өөрчлөлт, зарчимд суурилсан хэлэлцээр зэрэг өргөн хүрээг хамарлаа.

Мөн сургалтад хамрагдсан шүүгч, албан хаагчид 17 тэмээ ба мэргэн ухаантны түүх үлгэрийг ярилцаж аавынх нь хүү нартаа үлдээсэн гэрээслэлийн дагуу тэнцүү биш тоотой тэмээг хэрхэн сэтгэл ханамжтай хуваарилж өгөх талаар баг болон ажиллаж, санал солилцлоо.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .