АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-09 | 17Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 341 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүх, шүүхийн Тамгын газарт албан хэрэг хөтлөх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан тус журмын талаарх сургалтыг 2026.01.06-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Соёлмаа удирдан явуулсан бөгөөд албан хэрэг хөтлөлтийн ажлын удирдлага, зохион байгуулалт, шүүхэд хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах бүртгэх, цахим албан хэрэг хөтлөлт , албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар зэргийг танилцуулав.



ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .