ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ИРЖ АЖИЛЛАА
2026-01-22 | 4Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын ажлын хэсгийнхэн тус шүүхийн Тамгын газарт ажиллаж Шүүхийн нөөц дата төвийн серверийн ээлжит засвар үйлчилгээг хийж, “Цахим шүүх 2.0” цөм системийн нэвтрүүлэлтийн бэлэн байдал, сүлжээний гадаад, дотоод найдвартай ажиллагааг ханган, төхөөрөмж суурилуулах ажлуудыг хийлээ.
Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн захиргааны үйл ажиллагааны ERP системийн Хүний нөөцийн удирдлага, Архив, Албан хэрэг хөтлөлтийн модуль болон shuukh.mn, Албаны цахим шуудан ашиглалтын талаар сургалт зохион байгуулж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын сонирхсон асуултад хариулж, ярилцлага өрнүүлэн мэдээлэл солилцов.
.jpg)
.jpg)
.jpg)
. . .