ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-31 | 12Төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийн талаар нууц хамгаалах ажилтан шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт хийлээ.
Тус сургалтаар төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, алдагдахаас урьдчилан сэргийлэх, ажлын шаардлагаар төрийн болон албаны, хувь хүний нууцтай танилцсан ажилтны анхаарах асуудлаар мэдээлэл өгөв.
Мөн сургалтын явцад анх ажилд орсон болон ажил албан тушаал өөрчлөгдсөн, шилжсэн, ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн болон албаны, хувь хүний, хэргийн оролцогчийн нууцыг хамгаалах хуульд заасан үүргийн талаар мэдээлэл солилцлоо.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .