-1

САЛБАР ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

2026-02-02    |   5

Монголын Шүүгчдийн холбооны Дархан-Уул аймаг дахь салбар хороо нь 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж тус хорооны Тэргүүнээр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгсийг олонхын саналаар сонголоо.

Салбар хорооны Тэргүүнээр сонгогдсон Т.Жавхлантөгс шүүгчдээ Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүх эрх мэдлийн тогтолцоог боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн байгууллагын эрх зүйн байдал, үйл ажиллагааг тогтоосон хуулиудад заасан шүүгчийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг хангуулах ажилд шүүгчдээ төлөөлөн идэвхтэй ажиллахыг хүсэн ерөөе.

. . .
Цаг үеийн мэдээ