ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-02-06 | 43ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай хамтран 2025 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2026 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл солилцох уулзалт хийж эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааны явцын мэдээлэл, шүүхийн байранд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо.
Тус уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлт, “Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийн талаар шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Наранцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Батцоож, ахлах байцаагч цагдаагийн ахмад Б.Гансүх нар харилцан мэдээлэл хийж ярилцлага өрнүүлэв.
Цаашид шүүхийн шинэ барилга ашиглалтад орохтой холбогдуулан дэг сахиулагчийн тоог нэмэгдүүлэх, хуяглан хүргэх ажиллагаанд аюулгүй байдал хангагдсан автомашины хэрэгцээ шаардлага байгааг онцолж холбогдох дээд байгууллагад уламжлахаар боллоо.

.jpg)

