Хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-02-13 | 44Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ, шүүгчийн туслах Б.Гоомарал нар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаан дахь тогтоолыг маргааны төрлөөр судлан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд газрын маргаан, төрийн албаны маргаан, зөрчлийн хэрэг, татварын маргаан, ашигт малтмалын маргаан, Улсын дээд шүүхээс захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан зэрэг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 33 тогтоолын үндэслэлийг хэлэлцэж, маргааны онцлог, хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний талаар сонирхолтой мэдээллийг хуульчийн мэргэжлийн шалгалт болон шүүгчийн сонгон шалгаруулалтад бэлдэж буй шүүхийн захиргааны ажилтнууддаа өгөв.
Шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ энэхүү хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар идэвхтэй оролцож захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдлэг, хууль хэрэглээний чадвараа нэмэгдүүлэх боломж байгааг онцоллоо.
.jpg)
.jpg)
.jpg)