СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-17 | 47Байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын тархвал судлаач, их эмч Л.Өлзийжаргал, арга зүйч Ц.Ариунханд нар “Халдварт өвчний талаарх ерөнхий ойлголт, дархлаажуулалт” сэдвээр, БЗХӨ, ДОХ хөтөлбөрийн эмч Б.Гэрэлмаа, арга зүйч Д.Золжаргал нар “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх нь” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгууллаа.
Уг сургалтын хүрээнд нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдаас Дархан-Уул аймгийн “Түвшин холбоо” ӨЭМТ-ийн сувилагч нар элэгний В,С вирусийн болон ДОХ, тэмбүүгийн шинжилгээг авч холбогдох мэдээллийг өгөв.
Мөн Монгол Улсын зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн захирал Ц.Содгэрэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт, зээлийн нөхцөл, тавигдах шаардлага, батлан даалттай зээлд хэрхэн хамрагдах, ямар материал бүрдүүлэх, хүсэлт гаргах дараалал зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР







. . .