ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-04-18 | 5ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Пүрэвсайхан Монгол Улсын төрийн тусгай албан хаагчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж цэргийн тэтгэврээ тогтоолгон 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнд шүүх, шүүхийн Тамгын газрын хамт олон хүндэтгэл үзүүлж “Талархал”, дурсгалын зүйл гардуулав.
Д.Пүрэвсайхан нь ард иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг шүүхэд дуудан ирүүлэх, эрэн сурвалжлах, шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад идэвх санаачилгатай ажиллаж сүүлийн 9 жилийн хугацаанд шүүхийн харуул хамгаалалтын болон шүүх хуралдааны дэг сахиулах ажлыг хийж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдтэй зөв боловсон, соёлтой харилцаж, тэдэнд мэдээлэл өгч шүүхийн ажилд дэмжлэг үзүүлж ажилласан талаар шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал, шүүгч Т.Жавхлантөгс нар онцлон дурдлаа.
Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.




. . .