УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-22 | 5Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч нартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн дарга Н.Түвшинтөр, шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч П.Одмаа, Криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ш.Батзориг, Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч, цагдаагийн шинжээч Б.Номин, Сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч С.Нармандах, Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ю.Мөнхтуяа нар оролцов.
Тус уулзалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргахад тулгамдаж буй асуудал болон хууль хэрэглээний ойлголтын талаар холбогдох судалгаа, баримт мэдээллийг бэлтгэн танилцуулж цаашид анхаарч ажиллах асуудлуудыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцлоо.


. . .