СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА
2026-05-18 | 148Дархан-Уул аймгийн Союз-Альянс сургуулийн Евгения Дьяконова багштай 6-р ангийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчдыг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Соёлмаа угтан авч шүүхийн дотоод орчин, шүүх хуралдааны танхимуудын зохион байгуулалтыг танилцуулсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа “Цахим орчны зохистой/зохисгүй хэрэглээ”, “Цахим орчин-хувийн орон зайгаа хамгаалах нь” зэрэг сэдвүүдээр эрх зүйн мэдлэг олгох сургалт орж, харилцан яриа өрнүүллээ. Хүрэлцэн ирсэн багш, сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
. . .