-1

Твиннинг төслийн баг Дархан-Уул аймаг дахь шүүхийн цахимжилттай танилцав

2026-05-25    |   182

 

2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн хүрээнд богино хугацааны зөвлөх Др. Мартин Мюллер-Фоллерт, Ян Маркус Вебер нар Дархан-Уул аймагт ажиллав.

Айлчлалын хүрээнд Дархан-Уул аймгийн шүүхийн үйл ажиллагаа болон шүүхийн цахимжилтын туршин нэвтрүүлэлтийн явцтай газар дээр нь танилцаж, Цөм /ЕСР/ системийн хэрэглээ, хөгжүүлэлтийн явцын талаар мэдээлэл солилцов.

Хэргийг цахимжуулах үйл явц, хэргийн хөдөлгөөний систем, цахим шүүх хуралдаан зэрэгтэй холбоотой техникийн бүрэн бүтэн байдал, эрх зүйн зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, тулгамдаж буй асуудал, сорилтуудыг хэлэлцэв.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Дархан-Уул аймгийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга болон холбогдох албан хаагчид, Твиннинг төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, төслийн Суурин зөвлөхийн туслах Ц.Батжаргал, С.Одончимэг болон бусад төлөөлөгчид оролцлоо.

 

 

 

. . .
Цаг үеийн мэдээ