ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-05-07 | 54Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2026.05.07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445-р нээлттэй хорих ангитай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445-р нээлттэй хорих ангийн албан хаагчдын зүгээс нээлттэй хорих ангийн үйл ажиллагаа, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, цагдан хорих болон баривчлах байрны өрөө тасалгаа, үйл ажиллагааг танилцуулсан бол Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Наранцацрал Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2026 оны 05 дугаар сарын байдлаар эрүү, иргэн, зөрчлийн хэрэгт хүргүүлсэн гүйцэтгэх хуудас болон шүүн таслах ажиллагааны талаарх тоон мэдээллийг тус тус танилцуулав.
Тус зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445-р нээлттэй хорих ангийн дарга, албан хаагчид оролцлоо.
Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс эрүү, иргэн, зөрчлийн хэргүүдийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, шүүгдэгчийг хуяглан хүргэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн үр дүнтэй санал солилцсон бөгөөд цаашид зөрчлийн хэрэгт эрх хасах шийтгэлээр шийтгүүлсэн этгээдэд холбогдох шийдвэрийн биелэлтийн хэрхэн хангуулж ажиллах талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөхөөр тогтсон юм.




