ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО
2026-06-16 | 31Хууль зүйн туслалцааны төвийн Дархан-Уул аймаг дахь салбараас иргэдэд хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зорилготой “Улсын өмгөөлөгч зөвлөж байна” нэгдсэн өдөрлөгийг 2026 оны 06 сарын 16-ны өдөр Дархан зах дотор байрлах “Нийтийн нэг цэгийн үйлчилгээ”-ний газарт зохион байгууллаа.
Тус өдөрлөгт шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны 4 албан хаагч оролцож иргэдэд “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүгчид нөлөөлөх нөлөөллийн тухай ойлголт”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”-ын талаар мэдээлэл өгч 8 төрлийн гарын авлага тараалаа.



. . .