-1

АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-06-16    |   30

Дархан-Уул аймгийн Ахмадын хөгжлийн төвтэй хамтран сэргээн засах өдрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настнууд болон тус төвийн албан хаагчдад “Шүүх эрх мэдлийн тогтолцоо, шүүгчийн хараат бус бие даасан байдал”, “Шүүгчид нөлөөлөх нөлөөллийн тухай”, “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, “Зээлийн гэрээ, батлан даалтын тухай ойлголт” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын үеэр шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх талаар болон цагдаагийн байгууллагад хандах, гэрлэлт цуцлуулах, түрээсийн гэрээний маргаантай холбоотой сонирхсон асуултуудад хариулт өгөв.

. . .