Мэдээлэл солилцох уулзалт хийлээ
2024-12-22 | 615Тус шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнөөр хэлэлцэгдсэн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, шүүхийн төсөв санхүү, хүний нөөц, мэдээллийн технологи, case.shuukh.mn системийн ашиглалт, хяналтын талаарх мэдээллийг шүүгч, ажилтнууддаа хүргэж цаг үеийн холбогдолтой ажлуудыг зохион байгуулах чиглэлээр санал солилцлоо.
Энэ уулзалтаар эрүү, иргэний хэргийн системүүдэд эрх зүйн актуудыг журамд заасан хугацаанд албажуулж, баталгаажуулж хэвших, шүүхийн байр, мэдээллийн технологи, үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөв.
. . .