ГЭРЭЭТ АЖИЛТАН АЖИЛД АВНА
2024-10-09 | 782
ШҮҮХИЙН АРХИВТ ГЭРЭЭГЭЭР
АЖИЛЛАХ АЖИЛТАН АВНА.
- Хаяг байршил: Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар баг
- Байгууллага: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар
- Туршлага: Өмнө нь 1-ээс доошгүй жил ажиллаж байсан бол давуу тал болно.
- Боловсрол, мэргэжил: Эрх зүйч /компьютер, скайнер, дотоод сүлжээ ашиглах чадвартай байх/
- Гүйцэтгэх үндсэн үүрэг: Шүүхийн архивын баримт бичгийг цахимжуулах ажлыг гүйцэтгэнэ.
- Тавигдах шаардлага: Заасан ажил үүргийг гүйцэтгэж, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, төрийн болон албаны, хувь хүний нууцыг хадгалж ажиллана.
- Хөдөлмөрийн нөхцөлийн мэдээлэл:
- Ажлын өдөр- 5
- Ажлын цаг- 08:30-17:30, өдрийн цайны цаг 12:30-13:30 /шаардлагатай тохиолдолд оройн болон амралтын өдрөөр ажиллана/.
- Цалин 600.000 төгрөг
- Давуу тал: Эрх зүйч мэргэжлээрээ цаашдаа манай байгууллагад дэвшин ажиллах боломжтой.
Шүүхийн 213 тоотод биечлэн ирж уулзана уу.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Мэдээллийг ажлын цагаар 70373180 дугаарын утаснаас авна уу.
. . .
Цаг үеийн мэдээ
04