Шүүгч тангаргаа өргөлөө
2024-12-30 | 980Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тангаргаа өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 88 дугаар зарлигаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Баттулгын Номин томилогдлоо. Тус шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журамд” заасны дагуу шүүгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүгч Б.Номингийн бүрэн эрх нь эхэлж байна.
Уг ёслолын ажиллагаанд шүүгчийн гэр бүл, Дархан-Уул аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын төлөөлөл, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З. Тунгалагмаа нар шинэхэн шүүгчид баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Шүүгч Б.Номиндоо хүний эрх эрх чөлөөг дээдлэн, хуулийг дээдлэн чанд сахин, ёс зүйг эрхэмлэн ажиллах их үйлсэд тань амжилт хүсэн ерөөе.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР