-1

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

2024-12-22    |   451

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс батлагдсан хуваарийн дагуу 1 дүгээр сургууль болон Союз сургуулийн  ахлах ангийн сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Электрон тамхины хор хөнөөл”, сэдвээр мөн “Нээлттэй шүүх” өдөрлөгийн хүрээнд “Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн тухай ойлголт-Шүүхийн эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь”, “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”, “Хэрэг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог” сэдвүүдээр мэдээлэл өгч 4 төрлийн гарын авлага тараалаа.

Тус сургалтад хоёр сургуулийн нийт 112 сурагч, сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдаж, шүүхийн үйл ажиллагаатай очиж танилцах боломжтой талаар хэлж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

. . .